Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 1 дүгээр сарын дунд хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Өлзийт, Хангай сумдын нутгаар 20,4 – 22,0 градус, бусад нутгаар 15,3 – 19,8 градус хүйтэн байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Цэцэрлэг сумын нутгаар олон жилийн дунджаас 1,4 градусаар хүйтэн, бусад нутгаар 1,4 – 5,6 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Өлзийт, Чулуут, Тариат, Батцэнгэл, Өгийнуур сумдын нутгаар 5,0 - 10,0 градус, Хайрхан, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 1,0 - 4,0 градус хүйтэн, бусад нутгаар 1,0 – 6,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Өгийнуур, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 37,0 – 39,0 градус , Эрдэнэбулган, Цэцэрлэг сумдын нутгаар 28,0 - 29,0 градус, бусад нутгаар 30,0 - 35,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 22,0 - 25,0 градус, бусад нутгаар 15,0 - 20,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 3,0 - 9,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 40,0 - 41,0 градус, ӨндөрУлаан, Булган, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Тариат сумдын нутгаар 36,0 - 39,0 градус, бусад сумдын нутгаар 31,0 - 35,0 градус хүйтэн байсан байна
Хур тунадас: Энэ арав хоногт Батцэнгэл сумын нутгаар цас ороогүй, бусад нутгаар 0,0 – 2,9 мм тунадас орсон байна.Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Чулуут, Өгийнуур сумдын олон жилийн дунджийн орчим, Тариат, Төвшрүүлэх, Хотонт, Булган, ӨндөрУлаан, Өлзийт сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 1 4 – 21 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 21 метр хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нийт нутгаар 1 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай, цасны дундаж зузаан Хангай, Төвшрүүлэх сумдын нутгаар 5 – 8 см, цасны дундаж нягт нь 0,21 – 0,26 г/см3 байлаа. Бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 0 - 4 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна. Аймгийн нийт нутгаар жиндүү хүйтэн, салхи шуурга ихтэй байгаа нь мал өвөлжилтийг хүндрүүлж байна. Аймгийн ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа